
yuve yuve yu - the hu lyrics
[verse 1]
их л удаан идэж уугаад наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ юу вэ юув
эцэг өвгөд монгол гээд л цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ юу вэ юув
эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай өргөдөг нь юу вэ юу вэ юув
эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог нь юу вэ юу вэ юув, юу вэ юу вэ юув
[chorus]
ээ дүлзэн сөгд сөгд
ээ лүндэн бууг бууг , бууг бууг
[verse 2]
дээдсийн заяаг удамлаж төрчихөөд унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ юу вэ юу вэ юув
дэлхийд ганцхан монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг нь юу вэ юу вэ юув
дээдсээр амьдрах заяанд төрсөн монгол түмэн нэгдэж чаддаггүй нь юу вэ юу вэ юув
дархан монгол улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ юу вэ юув, юу вэ юу вэ юув
[chorus]
ээ дүлзэн сөгд сөгд
ээ лүндэн бууг бууг, бууг бууг
[verse 3]
өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ юу вэ юув
өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль худлаа болдог нь юу вэ юу вэ юув
өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт монгол түмэн тэнгэрийн тамгатай
хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн чингис нартад залрана, нартад залрана
[chorus]
ээ хар сүлд сэр сэр
ээ хаан төр мөнх манд, мөнх манд
[outro]
юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
хачин юм бэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
хачин юм бэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
ээ хар сүлд сэр сэр
ээ хаан төр мөнх манд, мөнх манд
Random Song Lyrics :
- no pulo de uma pulga no salto do saruê - memes brasileiros lyrics
- no peace no justice - rat boy lyrics
- nikes - young diamond lyrics
- dine græskar - spotboy lyrics
- ride the wave - omar basaad lyrics
- candy corn - acot lyrics
- in love - nxg lyrics
- the night is young (manic mix) - nosferatu (2) lyrics
- human beings - michael badal lyrics
- endless life force - grimaze lyrics