нэг өдрийн хаан - rokit bay lyrics
нэг өдөр хаан байсан дээр, энгийн байх над утга учиргүй мэт санагдана
эндээс хурдхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
очих ёстой газраас тусгаарлагдана, хананы наана цаана
эндээ үйлдвэл бүх зүйл энгийн, энгийн бүхний дунд нь шингэнэ
өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
хананы нөгөө талд нь гарах замдаа би ядарна
хөлөө би зөөж ядна, нэг биш удаа би шантарна
золиос зөндөө гаргана, тэр зүг рүү явж байгаа болохоороо би
эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийнэ
эсрэг талд нь байгаа зүйлүүд галны цаанаас бүдэгхэн
сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ
(надад 2 сонголт байсан. би нэгийг нь нэг мөр сонгож, нөгөөдөхийг нь орхисон. зарим хүмүүс надаас яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ гэж асуудаг. харин би тэдэнд “би хоёрын хооронд юманд дургүй гэж хэлдэг”)
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
нэг насаар хэн ч биш байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
очих газраа ойртох тутам хийсэн сонголтондоо эргэлзэх нь ихсэж эхэлнэ
шийдсэн болохоор ондоо зүйлийн тухай бодохгүйг хичээж шүдээ зуугаад дээшилнэ
ахисан шатны тоо болгоныг үлдээхгүйгээр цээжилнэ
өдөр хоног намайг огтхон ч хүлээхгүйгээр ээлжилнэ
тийм болохоор би золиос болгон үнэтэй зүйлээ гээж байна
хаа нэгтээ хүрэхийн тулд би олон үнэтэй юмаа гээж
хүссэн газраа очсон ч гэсэн дүүрэн байхгүй миний цээж
энэ бол миний золиос юм, шийдсэн л бол холиод нэмэр
байхгүй нэг төвлөрсон бол улайрсан бух шиг солиот хүн
чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол
би нэгэнтээ замынхаа талаас илүүтэйг нь гаталчихсан байх вий дээ
өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах хүртэл
өөртөө тависан олон хэцүү давааг гатлах байх
азаа үзэх цаг над байхгүй, бүтэх ёстой заавал энэ зүйл
энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
нэг өдөр хаан байсан дээр, тэнд очих хаа байсын гээд
бууж өгөх гэж бүү чи оролд, арагшаагаа суухын оронд
чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр
эргэлзэх нь аргагүй чиний онгойлсон хаалга бүр зөв байгаагүй
урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл
дуртай зүйлийнхээ төлөө би хэцүү амлалтыг хийсэн
олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелнэ
үлдсэн, энэ замынхаа эцсийг харж байна үр дүнг нь мэдэхийг
энэ бол хамгийн том шийдвэр, бүх шийдвэрүүдийн минь нийлбэр
энгийн зүйл хийх цаг зөндөө, хэн ч биш байх бас цаг над зөндөө
харин толин доторх зураг удахгүй алдана тод тод өнгөө
тод тод тод тод тод өнгөө
тод тод тод тод тод өнгөө
тод тод тод тод тод өнгөө
тод тод тод тод тод өнгөө алдана тэр тод тод өнгөө
азаа үзэх цаг надад байхгүй, бүтэх ёстой заавал энэ зүйл
энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
нэг насаар хэн ч биш байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
Random Song Lyrics :
- diamante - massaru lyrics
- gnivea (feat. larisia) [davidenkovision 2020 - azerbaijan] - irinel & lenash lyrics
- the fall - sivion lyrics
- bok bok (acapella) - sop (smoked out productions) lyrics
- shoot me - xselfband lyrics
- jake long - kosa lyrics
- dead - nastygod lyrics
- lovim love - robin zoot lyrics
- maré - mc cabelinho lyrics
- bad for me - chasing daze lyrics