
аавдаа би хайртай - хурд lyrics
аавдаа би хайртай
намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
нэг л намар миний ижил залуу явсан аав минь
эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ
шар наран улам улам алслаад
саяхан ногоон байсан өвс, навч гандаад
алсын зам аавын харц шиг сүүмийгээд
аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
унах болтлоо уудам их зай байгаа ч уу, үгүй ч үү
усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу, үгүй ч үү
он жил хэлж ирэв ч, хорьж үл болно
олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
шар наран улам улам алслаад
саяхан ногоон байсан өвс, навч гандаад
алсын зам аавын харц шиг сүүмийгээд
аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
аавдаа би хайртай
татах линк:
Random Song Lyrics :
- nomes - banda gigante lyrics
- donten - does lyrics
- garota biscate - good one lyrics
- preto fugido - tião carreiro e pardinho lyrics
- eu digo não - pamela lyrics
- me faz feliz - sinal de alerta lyrics
- aguá marinha - bebeto lyrics
- persisti em buscar primeiro o reino - testemunhas de jeová lyrics
- camisinha de sabor - bonde da stronda lyrics
- muralhas vão cair - cantora priscila carvalho lyrics