хилэнцэт харц (hilentset harts) - харанга (haranga) lyrics
чи анх надтай учрахдаа
хөөр баяр сэтгэлд минь хайрласан
харийн чиний хөөрхөн мэлмий
хайрын галд намайг шатаасан
хожим нь намайг хагацалд живүүлсэн
би анх чамтай учрахдаа
үүр цайж гэгээ орлоо гэж бодсон
үүрд хоёул хамт байна гэсээр
үнсэн таалж чамайг тэвэрсэн
үнэндээ хоёул хагацна гэж санаагүй
анхлан учрахдаа нүдний чинь харц
атгахан зүрхийг минь баярлүүлдаг байсан
амьдралаас уйдав уу нүдний чинь харц
аяндаа тэгээд хилэнцээр хилэнцээр бадарсан
би анх чамтай учрахдаа
зуун жил тэврэх юм шиг бодсон
даан ч харин нүдний чинь харц
дальдрам хилэнцээр солигдсон
хоногийн цөөхөнд гайхмаар хувирсан
анхлан учрахдаа нүдний чинь харц
атгахан зүрхийг минь баярлүүлдаг байсан
амьдралаас уйдав уу нүдний чинь харц
аяндаа тэгээд хилэнцээр хилэнцээр бадарсан
уйлж хайлж дуусах хорвоодоо
дуулж хүсэж дурсаж явъя чамайгаа
дурлалд согтсон алаг нүдийг чинь
сэтгэлдээ хадгалж үлдээсэн
эргээд ирнэ гэж итгэл өвөрлөсөн
анхлан учрахдаа нүдний чинь харц
атгахан зүрхийг минь баярлүүлдаг байсан
амьдралаас уйдав уу нүдний чинь харц
аяндаа тэгээд хилэнцээр хилэнцээр бадарсан
Random Song Lyrics :
- through the night - tony pops lyrics
- jour de manif - youri lyrics
- lessons - stevie stone & jl lyrics
- on you - young diamond lyrics
- wie urlaub - b-tight lyrics
- familia 1 - tr3s monos lyrics
- serenade - ogranya lyrics
- catacombs - dayum lyrics
- kaislikossa suhisee - aste lyrics
- t.l.c. - hedi boh & chedly hype lyrics