lirikcinta.com
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

bulandsan untsguus - deadly sin lyrics

Loading...

verse 1
багаас эхэлсэн би их дээр хүртлээ дундаас мэрнэ
унтаад хэзээ ч огт сэрэхгүй өдөр хүртлээ унтаад сэрнэ
шилдэг үр дүнд шууд хүргэдэг үйл явц минь удаан хэр нь өнгөрсөнтэйгөө шууд харьцуулагдах хүнд тулаанд бэлэн хүчээр тал засах дургүй бүрэг хатуу зантай
хөл минь явгарсан ч дотор минь сүрэг адуу багсайна
бусдын дүгнэлтийг няцааж улайсан урагшилж хэтэрсэн хуурамч хүндлэлийг би зул ассан зураг шиг мэдэрсэн
жижиг том хуваагдсан хагарсан сэтэрхий толинд
харсан мэт гаргасан шийдвэр минь хэтэрхий олон
бурууг нь шууд бяцалж зөвийнх нь хэлтэрхийг тоолно
тэндээс аль нь цааш үнэн лүү нэвтэрхийг олно хүний загатнасан газар би гижигдэхгүй
намайг новш шиг байвал миний түүх хүүхдийн минь гурван үеийн намтарт бичигдэхгүй
бүгд л намайг луйвардах гэнэ миний эсрэг хуйвалдах гэнэ өөртөө л итгэж би гажсан ирээдүйгээ ховилд нь хийнэ
ард үлдсэн дутагдал бүрээ ачсан том чиргүүл барьсан
энэхүү өнгөрснөөр минь намайг дүгнэн тоомжиргүй харьцана
миний хүссэн шинээр үүсэн үр бүтээлтэй одоо үетэй
хэдий өнгөрсөн дэмий үрсэн өмнөх он жилүүд барьцана
дундарсан нууц хүслээр бүхнийг итгэл дүүрэн
хийсэн зүйл хүний сонороор дамжин сэтгэлд хүрнэ
ингэж бүхний гараа эхэлж бараан бэхэнд өдийг дүрсэн
өөрийн өнцгөөс бүгдийг дүрсэлж зүрхийг зүсэж өдийг хүрсэн
зарим хэн нэгний энэ нэг юм дэндүү тэнэг юм гэх нь хамаагүй
сонирхолдоо хөтлөгдөж эхэлсэн билээ энэ замаар би
үр дүнгүй хэдий ч эцэс хүртлээ урагшлах болно
нууцлаг алдаанд хүргэх нууц нийтлэг ялалтаас би туршлага олно
дэмий зүйлийн тухай бодлыг устган багтаамжийг зайчилсан
шилдгийг эрэлхийлэн асар богино цагт амжин дайчилсан
дугуй ширээн дэхь миний өнцгөөс мэдрэгдэж буй зүйлийн тухай бодлыг
тууштай хүргэн эхнээс эхлэх хамгийн сүүлийн дуугаар нотолъё
hook : scratch from protocol 45 deadly sin verse
verse 2
би огт чадахгүй зүйлээ дагаж дундаас нь гээгдсэн
тархиа тэжээж чадахгүй цангаж ундаасах нь ихэдсэн
эцэст нь ганцхан зүйл дээр байрлах сонголт намайг чангааж
гаргаж болох хамаг чадлаа эцэслэн шавхах л үлдэх
нэр хүндийн хойноос гүйж явган хэрүүлэнд ам нь халсан
миний үг тархинд хадагдахад бусдынх аманд хайлсан
энэ зүйлийг өөртөө өмчилсөн загалмайлсан эцэг гэх
чадваргүй гаруудаар давамгайлсан сав нь халисан
урагшилдаггүй байрнаасаа хөгждөггүй
би тэдэн шиг сэтгэхүйгээ хайрцаглан түгждэггүй
таахалзан баатар аятай ихэмсэг гэдийж
тэдний хийсэн зүйл нь хуурамч маш их юм шиг хэдий ч
хүндлэл юунд оршино вэ? олон жил үү анхдагч уу
нийтийн зүйлийг эсэргүйцэхэд хэн ч хэзээ ч дагадаг ч үгүй
ямар ч ойлголтгүй байхад буруу заасан дадлагын багш
өрөөсгөл дүгнэлтэнд хүрсэн олон нийтийн хандлагыг дагаж
ширээн бүхэнд нэгэн хэвийн болхи сурах бичиг шидсэн
олон давтсан нэг л юмаар бүгдийг нь хуурах гичийг шүтсэн
хэрвээ тэд нар бүгд зургаагаас дээш тоог мэдэхгүй байвал
долоог хараад тэрнээс нь их гэдэгт итгэхгүй гайхна
ихэнх нь хүлээн зөвшөөрөхөд л бусад нь ам дагуулна
мэддэг ч үгүй хирнээ олны жишгээр зураг хамт авхуулна
улиг болсон үзэн ядалт мэдлэгийн зар түгээх гэтэл
тал бүрээс дүгнэхийг эрэлхийлж цар хүрээгээ тэл
олонхыг хамарсан шог бүтээлийн голомтыг самарна
чанартай хэсэг рүү чиглүүлж тооны ололтыг чамлана
шээсний газар сэтгэсэн сэдвүүдийг шидэж хөсөр хаясан
гэсэн ч хүмүүс одоо хөгийн дуундаа шимтэж үсэрч баясана
hook : scratch from protocol 45 deadly sin verse

Random Song Lyrics :

Popular

Loading...