
хүсэл хясал - camerton lyrics
саяхан тэр нэг охинтой танилцаад
салж чадалгүй нэг нэгэндээ дасжээ
хоног өдрүүд баяр жаргалаар дүүрэн өнгөрөвч
хосгүй сайхан нүдэнд нь гуниг нуугдсаныг олжээ
учран уулзаад тэр нэгэн өдөр хоёул
учир битүүлэг хорвоогийн нэгэн нууцыг ярьжээ
хорсох сэтгэл түүнд төржээ
хүсэл хяслын хорвоо дээр
гунигаар дүүрэн ч жаргалтай
хөвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
ээлжлэн хөрвөх амьдралын нугачааг
сэтгэлийн тэнхээгээр туулна
хайр сэтгэл салан хагацалд хүргэнэ гэж
хайрт охин нь учирлан сануулав ч
хоног өдрүүд өнгөрөн өнгөрсөөр
хорсох сэтгэл хагацалд хүргэжээ
аз жаргалгүй ч эцэж цуцаагүй энэ хайрыг
эргэх хорвоо хоёрдолд хүргэжээ
хөөрхий охиныг хагацал руу хөтөлжээ
хүсэл хяслын хорвоо дээр
гунигаар дүүрэн ч жаргалтай
хөвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
ээлжлэн хөрвөх амьдралын нугачааг
сэтгэлийн тэнхээгээр туулна
ээлжлэн хөрвөх амьдралын нугачааг
сэтгэлийн тэнхээгээр туулна
аз жаргалгүй ч эцэж цуцаагүй энэ хайрыг
эргэн хөрвөх хоёрдолд хүргэжээ
хүсэл хяслын хорвоо дээр
гунигаар дүүрэн ч жаргалтай
хөвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
ээлжлэн хөрвөх амьдралын нугачааг
сэтгэлийн тэнхээгээр туулна
Random Song Lyrics :
- maryanna - julia marcell lyrics
- ascending - k$tg lyrics
- apples & bananas - super simple songs lyrics
- ain’t just a dream - michael sululo lyrics
- moral fibre - life (uk) lyrics
- ding dong chime (please don't talk about me when i'm gone remix) - fake type lyrics
- vrroom - robbie banks & john webber lyrics
- crimson cardinal - low hum lyrics
- čas - hasan lyrics
- bpd - leadrs lyrics